Налайх дүүрэг

ЛЕКТОР ЧИЛА ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх дүүргийн ЗДТГ, Гэл бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс "Эерэг хандлага-Иргэн танаас" аяныг зохион байгуулж буй билээ.
Тус аяны хүрээнд "Гүүд-Нэйборс" Налайх ОНХХ-тэй хамтран дүүргийн удирдах ажилтнууд, төрийн албан хаагчид, залуучууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдэд лектор Г.Бандицэрэн буюу Чилагийн "Хандлага нэрэгч" цуврал лекцийг зохион байгуулж явууллаа.

Дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдсан лекцэнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, хүрэлцэн ирсэн хүүхэд залуучууд, зочдод эерэг зөв хандлагыг өөрөөсөө эхлэхийг уриалсан юм.

ЭЕРЭГ ЗӨВ ХАНДЛАГАТАЙ ИРГЭН БАЙЦГААЯ.

Хуваалцах: