Налайх дүүрэг

"НАЛАЙХ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГ-ЫН АЖИЛТНУУДАД АЖЛЫН ХУВЦАС ГАРДУУЛЛАА

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ажлын нэг өдөртэй танилцаж зам талбайн ажилтан болон хог тээврийн жолооч ачигч нарт ажлын нэг өдрийн "НАРЯД" өгч Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын заавар өгч өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр дүүргийнхээ цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжийг хариуцаж ажилладаг ТҮК-ийн ажилтнуудад ажлын амжилт хүсч, хог тээврийн 10, зам талбайн 25 ажилтанд өвлийн гутал, нормын дулаан хувцсаар хангаж хүлээлгэн өглөө.

Хуваалцах: