Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль, хяналтын байгууллагуудтай хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн өдөрлөг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Лхагва гарагт Засаг даргын Тамгын газрын байранд 11-15 цагийн хооронд зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна.
Өдөрлөгт :
- Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дахь салбарын өмгөөлөгчид
- Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс
- Онцгой байдлын хэлтэс
- НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс
- Налайх дүүргийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчид оролцоно.
Иргэн та өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.
Налайх дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Утас: 70233348, 99063526