Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр /2019.11.19/ боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулах, төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулж, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах;

Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1212 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Байшин орон сууцны тооллого”-ыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу цаг хугацаанд нь зохион байгуулах, тоологчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах;

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн сургууль, цэцэрлэгүүд хүүхдийнхээ тоогоор 50-иас доошгүй хувийг сургуулийн автобусаар тээвэрлэх тогтолцоонд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулах ажлыг зохион байгуулах;

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автобусны тоог нэмэгдүүлэх, стандарт үйлчилгээг сайжруулж, цахим картны цэнэглэх, худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх, өглөө цагтаа нээгддэг байхад онцгой анхаарч хяналт тавих;

Халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүтэй хамтарч зохион байгуулалтын ажлаа сайжруулах, цэвэрлэгээний авто машин, техник хэрэгсэлийн бүрэн гаргаж ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;

Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах;

Дүүргийн гэрэлтүүлгийн асалтад анхаарч ажиллах зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм.

 

 

 

Хуваалцах: