Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СОРИЛГО ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

"Налайхын Боловсрол 2020" хөтөлбөрийн хүрээнд "МАРАФОН-2020" төсөлт ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит элсэлтийн ерөнхий шалгалтын гарааны сорилго шалгалт өнөөдөр эхэллээ.
Сорилго шалгалтын нээлтийн үйл ажиллагаа 119 дүгээр сургуульд боллоо. Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 119 дүгээр сургуулийн захирал Ж.Батцэцэг нар оролцож, сорилго шалгалтад оролцож байгаа сурагчиддаа амжилт хүслээ.

Тус шалгалт нь Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагддаг журмыг хангахуйц өндөр түвшний зохион байгуулалтаар явагдаж байгаагаараа онцлог юм.
Сорилго шалгалтыг 2017 оноос эхлэн хичээлийн жилд 3 удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилийн дараагийн шалгалт 03, 05 саруудад зохион байгуулагдана.

Шалгалтыг 10 хичээлээр авах бөгөөд 4 сургуулийн төгсөх ангийн 260 гаруй сурагч хамрагдах юм.

 

 

Хуваалцах: