Налайх дүүрэг

"БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ, ЭЭЖ" АЯНЫ ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав ээж” аяныг жилийн хугацаанд өрнүүлж буй билээ.

Тус аяны хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс “Би хариуцлагатай аав ээж” өдөрлөгийг өнөөдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Н.Мандуул, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нарын албаны зочдоос гадна эцэг эхчүүд оролцлоо.

Мөн Гэр бүл судлаач Ж.Баясгалан оролцож өдөрлөгт оролцсон зочдод Хүүхдийг хэрхэн эерэг зөв аргаар хүмүүжүүлэх талаар сонирхолтой лекц уншсан юм.

“Би хариуцлагатай аав ээж” аян нь:
Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох,
Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,
Байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
Хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой юм.

Энэхүү аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжлэх юм.

Хуваалцах: