Налайх дүүрэг

ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛАХ, АНГИЛАН ЯЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Налайх дүүрэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонжү хотын “Шинэ тосгон холбоо” (South Korea’s Saemaul -New village movement) -той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус байгууллагатай хог хаягдлыг бууруулан, ангилан ялгах талаар мэдлэг мэдээллийг түгээх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан байна.

Уулзалтад дүүргийн Нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, дүүргийн Хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, “Налайх Тохижилт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр болон бусад албаны хүмүүс, БНСУ-ын Чонжү хотын “Шинэ тосгон холбоо”-г төлөөлж тус холбооны Ерөнхийлөгч Жан Сон Вон болон бусад хэсэг хороодын дарга, гишүүд нар оролцлоо.


Санал солилцох уулзалтаар Засаг даргын орлогч Х.Анхбаяр зочид төлөөлөгчдөд Налайх дүүргийг сонгон төсөл хэрэгжүүлэх болсонд баярласнаа илэрхийллээ.

Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулснаар Чонжү хотын “Шинэ тосгон холбоо” нь Налайх дүүрэгт хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах талаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.

 

 

Хуваалцах: