Налайх дүүрэг

ШИНЭ БАЙГУУЛАГДСАН 8 ДУГААР ХОРООНЫ АЖЛЫН АЛБА УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ БАЙРАНД БАЙРЛАЖ БАЙНА

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор НИТХ-ын тогтоолоор Налайх дүүргийн 2 дугаар хороог хувааж 2, 8 дугаар хороо болгохоор шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар шинээр байгуулагдсан 8 дугаар хорооны гудамжны нэршил, хаалганы тоот өөрчлөх саналыг танилцуулж шийдвэрлүүлсэн.
Шинэ байгуулагдсан 8 дугаар хороо нь Улаан Загалмайн хорооны байранд байрлах бөгөөд хорооны Засаг даргаар 2 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Чинбат томилогдон ажиллаж байна.

Шинэ тутам байгуулагдан "өрх тусгаарласан" 8 дугаар хороо үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгаатай холбогдуулан нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын дүүргийн удирдлагуудаас гадна тус хорооны иргэд, оршин суугчдын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Налайх дүүргийн Залуучуудын байгууллагын төлөөллөөс цаашид хорооны Ажлын албатай хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.


Шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа 8 дугаар хорооны Ажлын албаны хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

 

Хуваалцах: