Налайх дүүрэг

ЦЭРГИЙН БҮРТГЭЛ БОЛОХТОЙ ХОЛБООТОЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны цэргийн бүртгэлийн нэгдсэн хурал өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралд ажлын хэсгийн гишүүд болон хорооны Засаг даргын ажлын албаны бүрэлдэхүүн оролцов.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны А/348 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна.
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
• Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
• 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
• 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч хамрагдах юм.

 

 

Хуваалцах: