Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ хийх ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн ЗДТГ-т ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 10 гаруй чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.