Налайх дүүрэг
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99, Чөлөөлөх дайны ялалтын 75, Цэргийн штабын 95 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Эх орноо магтан дуулъя” сэдэвт хүүхдийн дууны анхдугаар уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.
Дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр тэмцээнд оролцогч хүүхэд багачууддаа амжилт хүсэж үг хэллээ.
Тус уралдаанд ерөнхий боловсролын 5 сургуулийн 40 гаруй сурагчид авьяас чадвараараа өрсөлдсөн юм.
"Эх орноо магтан дуулья" хүүхдийн дууны дүүргийн уралдаант шалгаруулалтад 10 хүүхдийг тодруулж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох эрх гардууллаа.




