Налайх дүүрэг
Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, чөлөөт уран бүтээлч Э.Эрдэнэбаярын “Гологдсон хүүхэд”, “Сүнч”, “Нэг хүүхдийн хоёр ээж” гэсэн гурван номын нээлт 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд зохион байгуулагдлаа.
Номын нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож зохиолч Э.Эрдэнэбаярт цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.

Зохиолч Э.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ: "Эдгээр уран бүтээлээ ном болгож уншигчдын хүртээл болгоход дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцгойлон дэмжсэн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Тиймээс Засаг даргадаа талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нь зохиолч Э.Эрдэнэбаярын энэхүү 3 бүтээлийг хэвлүүлж уншигчдын хүртээл болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
“Гологдсон хүүхэд”, “Сүнч”, “Нэг хүүхдийн хоёр ээж” номны нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун хүрэлцэн ирж баяр хүргэн “Хайр, алдар нэр, амжилт” өгүүллэгийг ирсэн зочдод толилуулсан юм.

Зохиолч Э.Эрдэнэбаяр нь 2011 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд ийнхүү гурван шинэ номоо өлгийдөн авч, өсөж төрсөн Налайх дүүрэгтээ нээлтээ хийлээ.
Энэ үеэр зохиолч Э.Эрдэнэбаяр болон зохиолчийн бага ангийн багш нарт нь нийслэлийн 380 жилийн ойн медалийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

