Налайх дүүрэг

БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

Дүүргийн Засаг даргын дэргэдэх, харьяа байгууллагуудын 2019 оны үр дүнг үнэлэх ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдан, 01 сарын 30-ны өдөр хуралдлаа.
Байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг 2020 оны 02 дугаар сарын 03-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Хууль, хяналт төрийн үйлчилгээний байгууллага,
Боловсролын байгууллага
Үйлдвэрлэл үйлчилгээ, тохижилт, хөдөө аж ахуйн салбарын байгууллага
Хороодод гэсэн 4 чиглэлээр салбар ажлын хэсэг байгуулагдан, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга ахалж ажиллах юм.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол болон "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ыг баталсан нийслэлийн 2017 оны А/335 дугаар захирамжийг үндэслэн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх юм.

 

 

Хуваалцах: