Налайх дүүрэг
БНХАУ-д дэгдээд буй шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс улбаалан улс, нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр дүүргийн Онцгой комисс бэлэн байдалд ажиллаж байна.
Дээрх асуудлаар дүүргийн Онцгой комисс хуралдаж, тэмдэглэлээр хэд хэдэн үүрэг даалгавар өгөгдсөн.
Онцгой комиссын хурлаар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд өнөөдөр ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар Сууц өмчлөгчдийн холбооны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар оршин суугч, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө мэдээллийг сайн хүргэх талаар сануулаад СӨХ-ний зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо.

Тухайлбал СӨХ-ийн удирдлагууд хорооны Засаг дарга нартай хамтран ажиллаж, бүх нийтийг хамарсан арга хэмжээнд иргэд, оршин суугчдаа татан оролцуулах, оршин суугчдаас зарим нь 5000, зарим нь 10000 зэрэг олон янзын үнэ бүхий хураамж авдгаа цэгцлэх зэрэг саналуудыг ЗДТГ-ын зүгээс гаргаж танилцуулсныг СӨХ-ний удирдлагууд дэмжлээ.

