Налайх дүүрэг
Коронавирусын дэгдэлттэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, нөөцөнд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малчдад яаралтай олгох шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан 01 сарын 30, 31-ний өдрүүдэд малчдыг олноор цуглуулахгүйгээр хороо тус бүрт зохион байгуулалттайгаар дүүргийн нөөцөнд байгаа өвсийг хөнгөлөлттэй үнээр малтай өрхүүдэд олгох ажлыг зохион байгууллаа.
Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг амрааж, хорио тогтоон, олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан энэ үед 800-гаад боодол өвсийг 30 гаруй малтай өрхөд хороодоор дамжуулан хөнгөлөлттэй үнээр олголоо.
