Налайх дүүрэг

“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Ажлын хэсэг хуралдаж, дүүрэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Дүүргийн ажлын хэсгийн ахлагч, дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг "Нэг хот-Нэг стандарт" аяны хүрээнд зохион байгуулагдах болзолт уралдааны удирдамжийг танилцууллаа.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хотын стандартыг нэвтрүүлэх замаар амьдрах орчныг сайжруулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой болзолт уралдаан аяны хүрээнд зохион байгуулагдах бөгөөд улирал тутам дүгнэгдэх юм.
Болзолт уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, хороод оролцох бөгөөд улирал бүр тэргүүний хороо, хэсгийн ахлагч нарын тэргүүний багийг, жилийн эцэст шилдэг дүүрэг, шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулах юм.

 

 

Хуваалцах: