Налайх дүүрэг

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл 8 хорооны хэсгийн ахлагчидтай хамтран ажиллах гэрээ байгуулан, хороодод тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.
Дүүргийн 8 хороонд 50 хэсгийн ахлагч иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэн ажиллаж байна.
Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан хотын стандартыг нэвтрүүлэх замаар амьдрах орчныг сайжруулахад хэсгийн ахлагч нарын идэвх, оролцоо, мэдээлэлд тулгуурлах юм. Мөн улирал тутам болзолт уралдааны хүрээнд хэсгийн ахлагч, хороодын ажлын үзүүлэлтийг дүгнэх юм. Тиймээс гэрээнд энэ чиглэлийн ажлуудыг тусгасан байна.


ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл: "Төрийн үйлчилгээг анхан шатны нэгжид хүргэж ажиллах хүмүүс бол та бүхэн. Тийм ч учраас хариуцсан гудамж, хэсгийнхээ иргэдийн амьдрал ахуйг гарын арван хуруу шигээ мэдэж, ямагт төрийн нүд чих болж ажиллах учиртай. Нэг хот-нэг стандарт зорилтот жилийн хүрээнд стандартыг мөрдүүлж, хэвшүүлэхэд та бүхний үүрэг, оролцоо, идэвх чармайлт нэн чухал юм шүү" гэв.
Мөн энэ үеэр дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон ЗДТГ-ын "Брэнд бүүк" номыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

 

 

Хуваалцах: