Налайх дүүрэг

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулдаг билээ.
2020 оны 02 дугаар сарын 19-ны Лхагва гарагт 08.00-17.00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны өмгөөлөгч н.Батцэцэг ирж ажиллах тул иргэд та бүхнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын 209 тоот өрөөнд ирж хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцааг авч үйлчлүүлэхийг урьж байна.

Холбоо барих утас: 70233348, 99063526

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН
ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Хуваалцах: