Налайх дүүрэг

ХОТЫН ЗАХИРАГЧ МЭРГЭЖЛИЙН ЧИГ ҮҮРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээр орж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар шалгалаа.


Эрүүл мэндийн төв үйлчлүүлэгчдийг ороход нь халууныг нь хэмжиж, гар ариутгал хийж байна. Эмнэлгийн дарга Л.Байгал дотоод нөөц бололцоондоо тулгуурлан амны хаалт оёж, эмч ажилчдынхаа хэрэгцээг хангаж ажиллаж байгаа талаараа болон короновирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагналаа.

Мөн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, цаг үеийн шуурхай мэдээлэл дамжуулах, иргэдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх, АТШНТ-ны үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

 

 

Хуваалцах: