Налайх дүүрэг

152 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХАМТ ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ АМНЫ ХААЛТ ОЁЖ ДҮҮРЭГТЭЭ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийслэл, дүүргийн хэмжээнд амны хаалт дутагдалтай байгаа энэ үед албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд амны хаалт оёж үйлдвэрлэн хандивласаар байна.
Дүүргийн 152 дугаар цэцэрлэгийн багш ажилчид санаачилга гарган амны хаалт оёх ажлыг хэрэгжүүлжээ.
152 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтан-Од багш, ажилчдынхаа оёсон 108 ширхэг амны хаалтыг өнөөдөр дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт гардуулан өглөө.


152 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Алтан-Од хэлэхдээ: "Дэлхийн олон улс оронд тархаад байгаа коронавирусын халдварын эсрэг маш олон төрийн албан хаагч унтах нойроо умартан 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Манай хамт олны зүгээс бага ч болов тус дэм болох санаачилга гарган багш ажилчид маань нэг өдрийн цалингаа хандивласан" гэв.
Дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар 152 дугаар цэцэрлэгийн багш ажилчдад талархаж байгаагаа илэрхийлээд хичээл сургалтын үйл ажиллагаа түр зогссон энэ үед хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд ямагт санаа тавьж, халдварын эсрэг хамтдаа зүтгэхийг уриаллаа.

Хуваалцах: