Налайх дүүрэг

АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХ ҮЕЭР ПОСТОНД ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЛАА

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зочих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан.
Авто зам нээж байгаатай холбогдуулан Оргил Налайхын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөө 06 цагаас эхлэн дүүргийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ч.Раднаабазараар ахлуулсан мэргэжлийн байгууллагын албан хаагчид хүч нэмэгдүүлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.


Тус хяналтын цэгээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж шалган нэвтрүүллээ.
03 сарын 03-ны өдрийн буюу өнөөдрийн 09 цагийн байдлаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу орох чиглэлд нийт 368 зорчигчоос асуумжийн хуудас авснаас Багануур дүүргээс 239, Багахангай дүүргээс 7, Хэнтий аймгаас 12, Төв аймгаас 35, Говь-Сүмбэр аймгаас 55 зорчигч нэвтэрсэн байна. Налайх дүүргээс 20 зорчигч асуумжийн хуудас бөглөсөн байна.

COVID19 тахлаас урьдчилан сэргийлж хүлээцтэй, ухамсартайгаар хөдөлгөөнд оролцон иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

 

 

Хуваалцах: