Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр ЗДТГ-ын хурлын танхимд 14 цагт боллоо.
Хуралдаанд Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэсэн бол найман хорооны Засаг дарга нар хороодод ажиллаж байгаа эрүүлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.


Мөн Засгийн газрын 2020 оны 30, 39, 62 дугаар тогтоолын дагуу Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах, ажлын цаг ашиглалтад хяналт тавих зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн дэргэдэх болон харьяа нийт 48 байгууллагын ажлын цаг ашиглалтад ЗДТГ-аас хяналт тавьсан байна. Энэ талаар ТЗУХ-ийн дарга М.Баттулга танилцуулсан юм.

Дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар:
"Дүүрэгт архи согтууруулах ундаа худалдан борлуулах цагийн хязгаарт өөрчлөлт оруулж 17 цаг болгосон. Мөн ЗДТГ-т 24 цагийн Шуурхай штаб ажиллаж, мэдээлэл удирдлагаар ханган ажиллаж байгаа бол Оргил Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн байгууллагууд 24 цагаар үүрэг гүйцэтгэн, зам нээсэн ч иргэдийн халуун хэмжиж, асуумж авч ажиллаж байна.
Мөн Хороодод төрийн албан хаагчид хуваарийн дагуу эргүүл хяналтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж амны хаалт үйлдвэрлэж өгөх, мөнгөн тусламж дэмжлэг ирж байгаад талархлаа илэрхийлээд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм.


-Коронавирус /Ковид19/ халдлэх вараас урьдчилан сэргийлэх талаар авч буй арга хэмжээний хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг амралт, сувиллын газар, зарим хувийн эмнэлгийн байгууллагуудыг ажиглалт, тандалтын байраар ашиглах, эм эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсний үйлчилгээний тооцоог 03 сарын 05-ны дотор судалж саналаа танилцуулах
-Коронавирус /Ковид19/ халдварын талаар худал ташаа мэдээлэл иргэдийн дунд үүсэж, зохиомол хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэх;

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, ажлын тусгай горимоор ажиллаж байгаатай холбогдуулан байгууллага бүрийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийх, ажилтан, албан хаагчдын утсан харилцааны бэлэн байдлыг хангах, уртасгасан цагаар ажиллах, ажилдаа хариуцлагатай хандахыг үүрэгжүүлэх;

-Нийслэлийн Засаг даргын 2020 оны “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 дугаар захирамжийг хэрэгжүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлээ хамгаалах ажлыг дэмжиж зохион байгуулалтын арга хэмжээ авах;

Хот хоорондын замын хөдөлгөөний хязгаарлалтыг нээсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж лавлагааг авч, биеийн халууныг хүн нэг бүрээр нарийвчлан үзэх, эрүүл мэндийн хяналт тандалтыг үр дүнтэй зохион байгуулах, хүн хүчийг нэмэгдүүлж постод хамт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг удирдлагаар хангах ажлыг хариуцан ажиллах;

-Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллага, урлаг соёл, спорт, нийгэм эдийн засгийн салбарын төлөөллүүдтэй хамтран иргэдийг халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөх, хотын зөв дадал зуршилд иргэдийг уриалах, үлгэрлэх ажилд хамтран ажиллах асуудлуудыг судалж шийдвэрлэх;

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, аж ахуйн нэгж, албан байгууллагууд болзошгүй халдварын үед ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх;

-Сайжруулсан түлшний үйлдвэрийг Налайх дүүрэгт барих Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан үйлдвэр барих газрын асуудлыг яаралтай судалж, танилцуулах зэрэг үүрэг даалгаврууд өглөө.

 

 

Хуваалцах: