Налайх дүүрэг

ЭРХЭМ ЗОРЧИГЧИД ТА БҮХНИЙГ ХҮЛЭЭЦТЭЙ БАЙЖ, АСУУМЖАА ҮНЭН ЗӨВ БӨГЛӨХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн хот руу орох авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн.

Үүнтэй холбогдуулан Оргил Налайх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг шалгаж бүртгэн, зорчигч бүрийн биеийн халууныг үзэж, асуумж авах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
Иймд иргэд, зорчигч та бүхэн иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хичээнгүйлэн ажиллаж буй алба хаагчдад хүндэтгэлтэй хандан, бухимдаж, асуудал үүсгэлгүй, хүлээцтэй, соёлтой байж, төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

 

 

Хуваалцах: