Налайх дүүрэг

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАНДИВЛАСАН АМНЫ ХААЛТЫГ ХОРООДОД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Боловсролын хэлтэс болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамт олноос дүүргийн Онцгой комисст 2000 ширхэг амны хаалтыг хандивласан.
Тус амны хаалтыг өнөөдөр дүүргийн 8 хороонд хуваарилан хорооны Засаг дарга нарт нь гардуулан өглөө.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: "Боловсролын байгууллагын багш ажилчдын хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээн оёсон энэ амны хаалтыг хороодод ажиллаж байгаа эрүүлээр дамжуулан амны хаалтгүй хүүхэд багачууд болон зорилтот бүлгийн иргэддээ хүргэж ажиллаарай" хэмээн санууллаа.

 

 

Хуваалцах: