Налайх дүүрэг

ЭРДМИЙН ОРГИЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 4-1 АНГИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨС АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

КОВИД-19 вирусаас урьдчилан сэргийлэх үүднээс дүүргийн аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд санаачилга гарган дүүрэгтээ хандив тусламж үзүүлсээр байна.
Өчигдөр буюу 03 сарын 03-ны өдөр дүүргийн боловсролын байгууллагуудаас 2000 ширхэг амны хаалтыг оёж үйлдвэрлэн дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн бол өнөөдөр Эрдмийн оргил цогцолбор сургуулийн 4-1 дүгээр ангийн эцэг эхийн зөвлөлөөс 210 амны хаалт, гар ариутгагч зэргийг дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт гардуулан өглөө.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар хөл хорио тогтоосон энэ үед хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байж, цахим хичээлээ давтахад онцгойлон анхаарахыг санууллаа.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн байгууллагад ажилладаг 0-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг нэг цагаар хорогдуулахаар болсныг танилцуулсан юм.
Дэлхий нийтийг түгшээгээд байгаа Коронавирусын халдварын эсрэг хүчээ нэгтгэн, санаачилга гаргасан Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 4-1 дүгээр ангийн эцэг эхчүүдэд талархлаа илэрхийлье.

 

 

Хуваалцах: