Налайх дүүрэг
Хот хооронд хөдөлгөөнийг нээснээс хойш буюу 03.03-ны өглөөний 06:00 цагаас 03.04-ний өглөөний 12:00 цаг хүртэл “Налайх-Оргил” АТШНТ-оор нийт 7774 тээврийн хэрэгсэл, 24405 зорчигч нэвтэрч, зорчих хөдөлгөөнд оролцсон урсгал хөдөлгөөний бүртгэл хийгдсэн байна.
Үүнээс, хяналтын товчоогоор нийслэл рүү 5369 авто тээврийн хэрэгсэл, 19274 зорчигч орсон бол хотоос 2405 тээврийн хэрэгсэл, 5131 зорчигч орон нутагруу гарсан байна.
Энэ хугацаанд Налайх дүүргийн хяналтын постод Налайх Эрүүл мэндийн төвийн 6 их эмч, 6 резидент эмч, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн 8 мэргэжилтэн, НМХГ-ын 4 мэргэжилтэн, дүүргийн МХХ-2, Цагдаагийн хэлтсийн 4-5 албан хаагч, ОБХ-ийн 2 албан хаагч нийт 32 албан хаагч 24 цагаар ажиллаж “Зорчигчдоос асуумж хуудас” бөглүүлэн, хяналт, тандалт хийж, биеийн халууныг үзэн, зөвлөгөө мэдээлэл өгч нэвтрүүлсэн байна.
Эрүүл мэндийн хяналт, тандалтыг зорчигч бүрт хийхийн тулд иргэдэд хүлээгдэл чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог 4 дахин нэмэгдүүлэн ажиллалаа. Хяналт, тандалтаар тус зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Энэ хугацаанд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чин сэтгэл гарган ажилласан бүх албан хаагчиддаа талархал илэрхийлье.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
