Налайх дүүрэг

ШААРДЛАГАТАЙ ХУВЦАС ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖ БАЙНА

Дэлхийн олон оронд тархаад байгаад КОВИД-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд маш олон иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагаас амны хаалт, ариутгагч зэргээр бололцоотой хэлбэрээр тусламж дэмжлэг үзүүлж байна.
Дүүргийн иргэд болон албан байгууллагаас өгсөн амны хаалт, ариутгагч зэргийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, цагдаа, онцгой, эрүүл мэндийн төв болон гадна орчинд ажилладаг албан байгууллагын албан хаагчдад хуваарилахаас гадна хороодоор дамжуулан зорилтот бүлгийн иргэдэд хүргэж байгаа.
Мөн иргэдийн өгсөн мөнгөн хандиваар Эрүүл мэндийн төв болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчиддаа зориулж 2000 ширхэг зориулалтын амны хаалт, цэнхэр нөмрөг 500 ширхэг, аюулгүй ажиллагааны битүү хувцас 100 ширхэг болон бусад шаардлагатай хэрэгслээр хангалаа.

Хуваалцах: