Налайх дүүрэг
Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 сарын 14 - ны өдрийн “Гүйцэтгэлийн гэрээ байгуулах тухай” А/193 дугаар захирамжийн дагуу дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нар өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нартай гурвалсан гэрээ байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэх байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төвүүд юм. Коронавирусын дэгдэлт дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ үед иргэддээ урьдчилан сэргийлэх мэдээллийг илүү түгээж хариуцлагатай ажиллах хүмүүс бол та бүхэн юм. Тийм ч учраас бусад байгууллагуудаас хамгийн түрүүнд та бүхэнтэйгээ гурвалсан гэрээ байгуулж байна. Энэ цаг үед хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хаа хаанаа хариуцсан ажилдаа эзэн болж, хамтын хүчээр халдвараас сэргийлэх нь чухал байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе" хэмээгээд дүүргийн Онцгой комисст хандивласан амны хаалтыг дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвүүддээ хуваарилан өглөө.


