Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Дүүргийн Засаг даргын зөвлөл хуралдаж, дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
"Эрүүл Налайх" дэд хөтөлбөр, Ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрүүдийн талаар ЭМТ-ийн орлогч дарга н.Манатбек болон "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нар танилцууллаа.
Дүүргийн Засаг даргын захирамжаар 2020 оны 01 дүгээр сард 4 чиглэлээр ажлын хэсэг гарч хороо болон байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийгдсэн. Ажлын хэсгүүд дүнгээ нэгтгэн, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.
Мөн Олимп, тив дэлхийн болон олон улсын тэмцээн уралдаанд оролцсон баг тамирчдад мөнгөн урамшуулал, шагнал олгох журмыг авч хэлэлцлээ.

Хуваалцах: