Налайх дүүрэг

АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОТЫН ДАРГА ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 03 сарын 07-ны бямба гаригт Налайх дүүрэгт ажиллах үеэр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцлаа.
Налайх-Оргил АТШНТ-дод Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цэргийн ангийн эмч зэрэг 10 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.


Тус бүрэлдэхүүн нийслэл хот руу орох болон гарах чиглэлд хяналт тавьж, зорчигч бүрийн биеийн халууныг хэмжин асуумж авч ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Амарсайхан тус товчоонд хүн хүч нэмж ажиллуулан замын ачааллыг багасгах үүрэг чиглэл өглөө.

 

 

Хуваалцах: