Налайх дүүрэг
Ковид-19 коронавирусын халдвар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн. Вирусын дэгдэлтийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр засгийн зүгээс шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж, 03 сарын 16-ны өдрийг хүртэл орон нутаг, хот хоорондын авто замыг бүрэн хаасны зэрэгцээ нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний зарим газруудад хязгаарлалт тавиад байна.
Мөн иргэдийг олноор бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүх шатанд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн орчинд иргэдийн төвлөрөл үүсэж, халдвар тархах эрсдэл байгаа учраас онцын шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагаар ямар нэг хэлбэрээр үйлчлүүлэхгүй байхыг уриалж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс утсан харилцаа, зөвлөгөө болон гэрийн эргэлтийг түлхүү нэмэгдүүлэх чиглэлээр бодлого барьж байна.
Хаа хаанаа хариуцлагатай хандах шаардлагатай энэ цаг үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас гаргаж байгаа зөвлөмжийг хэрэгжүүлэн, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт биш өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, онцын чухал шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагад эргэлт зэрэг хэлбэрээр үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
