Налайх дүүрэг
Налайх дүүргийн "Одонтой ээжүүд"-ийн группээс дүүргийн Онцгой комисст 100 ширхэг амны хаалт, 110 мянган төгрөг хандивлалаа.
Алдарт эхийн одонтой ээжүүд групп эгнээндээ 120 гаруй ээжүүдийг багтаасан байна.
Дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар одонт ээжүүддээ талархлаа илэрхийлж, хандивыг нь хэрэгтэй хүнд нь хүргэх болно гэдгээ хэллээ.
Дүүргийнхээ иргэдийг манлайлан нэгдсэн Алдарт эхийн одонт ээжүүддээ талархлаа илэрхийлж, гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
