Налайх дүүрэг

ЭРДМИЙН ОРГИЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГШ НАР АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн хамт олон идэвхтэй хандив, тусламжаа өрнүүлж байна.
Өнөөдөр тус сургуулийн
Ц.Өнөржаргал багштай 2-3 анги 120 ширхэг амны хаалт,
С.Ганзул багштай 3-4 анги 50 ширхэг амны хаалт
Т.Үүрийнтуяа багштай 4-4 анги 100 ширхэг амны хаалт
Б.Болормаа багштай 1-1 анги 111 ширхэг амны хаалтыг дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Халдварын эсрэг хүчээ нэгтгэн амны хаалт хандивласанд талархлаа илэрхийлье.

Хуваалцах: