Налайх дүүрэг
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эм ханган нийлүүлэх байгууллагууд хамтран коронавирусаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгцээтэй эд материалын дэмжлэг үзүүллээ.
Ариун тун, Эмийн бамбай, Бам Асыл, Согоон бор, Түвшин тун, Света, Мөнх тэнгэрийн увидас, Лидер Оюу, Найдвар тун зэрэг эмийн сангийн төлөөлөл өнөөдөр дүүргийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Х.Анхбаярт ариутгалын спирт, амны хаалт, гар ариутгагч, витамин зэрэг хэрэгцээтэй эд материалыг хүлээлгэн өгсөн юм.
Дээрх эд материалуудыг эрсдэлтэй нөхцөлд өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчиддаа зарцуулах юм.
Аюулт цар тахал өвчин болсон коронавирусын эсрэг хүчээ нэгтгэн дэмжлэг үзүүлсэн дээрх эмийн сангуудын хамт олонд талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

