Налайх дүүрэг
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Эрдэнэбаатарыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат нар хүлээн авч уулзан, ажилд нь амжилт хүслээ.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлэхдээ: "Налайх дүүрэгт цэргийн хүрээний анги, салбарууд байрлан үйл ажиллагаа явуулдаг. Дүүргийнхээ төр захиргааны байгууллагуудтай ямагт уялдаа холбоотой ажиллаж, дүүргийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд ч хамтран оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд талархаж байдаг юм. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Коронавирусын халдварын эрсдэлтэй энэ цаг үед алба хаагчдынхаа аюулгүй байдалд онцгойлон анхаарч халдварын эрсдлээс хамтдаа сэргийлэхийг уриалж байна" гэв.
