Налайх дүүрэг

НИЙТ 207 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА

Шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Франц Улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Тухайн иргэн одоо Увс аймагт тусгаарлагдаж байгаа юм.

2020 оны гуравдугаар сарын 12-ны 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 146 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдсон. Эдгээр хүнд 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийх бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

Мөн халдвар авсан гадны хүнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарлаа. Нийлбэр дүнгээрээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна. Шинжилгээ үргэлжилж байгаа аж.

Хуваалцах: