Налайх дүүрэг
Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Нандин өргөө” ХХК-иар 02 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 ээлжийн давтамжтайгаар давхардсан тоогоор нийт 330 обьектын /худалдааны төв, хүнсний зах, хүнсний дэлгүүр, хоолны газар, зочид буудал, эмийн сан, үсчин, гоо сайхны газар, нийтийн бие засах газар, ломбард, банк, автобусны буудал, хогийн бункер, байрны орц/ 57110м2 талбайд ОХУ-ын ДП-2т нэрийн 0,03% хлор агуулсан ариутгалын бодисоор /хэрэглэх зөвшөөрөлтэй/ халдваргүйтгэлийг шүрших аргаар хийсэн байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гаргасан хуваарийн дагуу өндөр эрсдэлтэй цэг буюу автобусны буудал, хороолол доторх хог ачдаг цэг, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, дугуй засвар, орон сууцны хогийн бункер, ТҮЦ, гэр хорооллын ус түгээх байруудад ариутгал халдваргүйтэлийг үнэ төлбөргүй хийхээр заагдсан бөгөөд бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг хямдруулсан үнээр буюу 1м2 талбайд 200 төгрөгөөр ариутгал, халдваргүйтэлийг хийж байна.
3 дахь шатны ариутгал халдваргүйтгэл хуваарийн дагуу 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд хийгдэнэ.
“Нандин өргөө” ХХК-тай холбогдох утасны дугаар: 99148255

