Налайх дүүрэг

АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНЫ НЭВТРЭХ ХЭСГИЙГ НЭЭЛЭЭ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын болон орон нутгийн замыг түр хугацаанд хаасан.
Өнөөдөр буюу 2020.03.16-ны 07.00 цагт авто тээврийн товчоодын нэвтрэх хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Оргил-Налайх, Налайх-Оргил постуудад НМХГ-аас 1, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 1, Цагдаагийн хэлтсийн 4, Онцгой байдлын хэлтсийн 3, Эрүүл мэндийн төвөөс 4 эмч, зорчигчдоос эрүүл мэндийн асуумж авах эмч 8, бүгд 21 албан хаагч хамтран үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид УБ хотоос гарах, орох чиглэлд тээврийн хэрэгслийг шалган зорчигчдоос асуумж авч, зорчигч бүрийн биеийн халууныг үзэж, товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд COVID 19-өөс урьдчилан сэргийлэх, амны хаалтаа тогтмол зүүх талаар зөвлөгөө өгч, дотоодын импортын хүнсний бараанд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй. Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

Хуваалцах: