Налайх дүүрэг

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙР БАРИГДАНА

Энэ онд Налайх дүүрэгт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын маш олон ажлууд хийгдэнэ.

Нийслэлийн төсвийн 18,925.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжих юм.
Үүний нэг нь дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга шинээр баригдах юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын анхны гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон Цагдаагийн хэлтсийн барилгын гүйцэтгэгчийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө тангараг өргөн өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлын тав тухтай байдлыг бий болгохын төлөө дүүргийн зүгээс шаардлагагүй бүхий л арга хэмжээг авч хамтран ажиллах болно гэдгийг Засаг даргын зүгээс онцолж, бүтээн байгуулалтын ажилд дүүргийн иргэдээс татан оролцуулахыг хүслээ.

 

 

Хуваалцах: