Налайх дүүрэг
Дэлхийн 120 гаруй оронд тархаад байгаа Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагууд хандив тусламжаа өрнүүлж байна.
Хас банкны Налайх дүүрэг дэх салбарын хамт олноос дүүргийн Онцгой комисст нэг өдрийн цалин хандивласнаа гардуулан өглөө.

Мөн дүүргийн Онцгой комисс болон Цагдаа, Онцгой, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг 24 цагаар өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
Дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар Хас банкны Налайх дахь салбарын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Иргэдийн хандив, тусламжийг хэрэгцээтэй зүйлд нь зарцуулж, нэгдсэн журмаар тайлагнах юм.

