Налайх дүүрэг
Налайх дүүргийн боловсролын салбарын хамт олон манлайлан коронавирусаас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг туслалцаагаа өрнүүлсээр байна.
187 дугаар цэцэрлэгийн хамт олноос нэг өдрийн цалингаа хандивласныг дүүргийн Шуурхай штабын ахлагч, Засаг даргын орлогч Х.Анхбаяр хүлээн авлаа.
Ковид-19 халдварын эсрэг хүчээ нэгтгэж хандив өрнүүлсэн 187 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.
