Налайх дүүрэг
Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн удирдлага, хамт олон Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажилд түүчээлэн оролцож, хандив тусламж өрнүүлсээр байна.
Өнөөдөр тус сургуулийн 5 дугаар ангийн багш нар дүүргийн ЗДТГ-т байрлах Шуурхай штабт ирж, 800 гаруй амны хаалтыг Шуурхай штабын өнөөдрийн ахлагч, Засаг даргын орлогч Х.Анхбаярт хүлээлгэн өглөө.
Тус сургуулийн 5-1 ангийн Г.Энхцэцэг багштай анги 160 амны хаалт
Я.Нарангэрэл багштай 5-2 анги 220 амны хаалт
Г.Өнөрмаа багштай 5-3 анги 160 амны хаалт
С.Нургүл багштай 5-4 анги 200 амны хаалт
С.Март багштай 5-5 анги 100 амны хаалтыг тус тус бүрдүүлэн ийнхүү хандивлаж байна.
Дэлхий нийтийг түгшээгээд байгаа аюулт өвчний эсрэг хүчээ нэгтгэсэн тус сургуулийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, шавь нарт нь талархлаа илэрхийлж ажил, сурлагын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
