Налайх дүүрэг
Ковид-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд 119 дүгээр сургуулийн хамт олон дэмжлэг үзүүлж,
мөнгөн хандив өглөө.
Дүүргийн Онцгой комиссын гишүүн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, СТСХ-ийн дарга Г.Бат-Очир нар тус сургуулийн багш ажилчид, хамт олонд халдварын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй энэ үед хүчээ нэгтгэж байгаад нь талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Дашрамд мэдээлэхэд 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагаас эхлэн ЗДТГ-т "Шуурхай штаб" байрлан 28 удаа ээлж солилцож 24 цагаар үүрэг гүйцэтгэн, хяналт тавьж байна.
Мөн нийтийн эзэмшлийн талбайд биеэ зөв боловсон авч явах, орчныг бохирдуулахгүй байх чиглэлээр дүүргийн 8 хороодын нутаг дэвсгэрт төрийн өмчийн болон харьяа хэлтэс албадаас томилгоожсон 1616 алба хаагчийг хуваарьт оруулан 10:00-20:00 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж мэдээг өдөр бүр 21:00 цагт нийслэлийн шуурхай штабт хүргүүлэн ажиллаж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн төв, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудаас 130 гаруй алба хаагч 3 ээлжинд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж, зорчигчдын биеийн дулааныг хянаж нийслэл рүү нэвтрүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж, нийт 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл, 90 орчим мянган зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж тогтмол хяналт тавин ажиллаж байна.
