Налайх дүүрэг

103 ДУГААР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА

Дэлхийн 160 гаруй оронд тархаад буй Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд дэмжлэг туслалцаа өрнүүлсээр байна.
Дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 103 дугаар сургуулийн багш ажилчид нэг өдрийн цалингаа дүүргийн Онцгой комисст хандивлалаа. Тус сургуулийн захирал Ц.Оюунсайхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа албан хаагчдад талархлаа илэрхийлж, хамт олны хандивыг дүүргийн Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт гардуулан өглөө.
Халдварын эсрэг хүчээ нэгтгэсэн тус сургуулийн хамт олонд талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: