Налайх дүүрэг
Өнөөдөр Зэвсэгт хүчний 99 жилийн ой, Монгол цэргийн баярын өдөр тохиож байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангиар зочлон, эр цэргийн алба хааж байгаа байлдагч нарын төлөөлөлтэй уулзан, санал солилцлоо.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар: "Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй алба хаагчид, цэрэг дайчиддаа Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын мэндчилгээг дэвшүүлье. Аав маань халх голын дайн, эх орноо чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн байсан. Ах нь ч гэсэн 2 жилийн хугацаат цэргийн албаа та нарын адил олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэж хаасан. Эр цэрэг гэдэг хүнд тэсвэр тэвчээр, хатуужил олгодог юм шүү. Та бүхэн маань амны хаалтаа тогтмол зүүж, халдварын эрсдлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлээрэй.
Албаа нэр төртэй хааж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүсье" гэв.



