Налайх дүүрэг

ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ АНГИ САЛБАР, ХУУЛЬ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсад шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

Тус тэмдэглэлт өдрийг тохиолдуулан 03 сарын 17-ны өдөр дүүргийн удирдлагууд цэргийн хүрээний анги, салбарын захирагч, хууль хүчний байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед ч, энхийн цагт ч улс эх орон, дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд ямагт түүчээлэн оролцдогт талархлаа илэрхийлсэн юм.

Цар тахал болсон халдварт өвчний эсрэг Онцгой, Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож байгаа бол, Налайх цэргийн хүрээний анги нэгтгэлүүд дүүргийн бүтээн байгуулалтын ажилд ямагт манлайлан оролцдогийн тод жишээ бол өнгөрсөн зуны цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил байсан гэдгийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар онцлон хэллээ.

Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

 

 

Хуваалцах: