Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын зэвсэгт хүчний эрхэм хүндэт генерал, oфицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, Монгол цэрэг, зэвсэгт хүчний нэр алдрыг өндөрт өргөж яваа энхийг сахиулагч, цэнхэр дуулгатанууд, улс орноо батлан хамгаалах үйлст хүчин зүтгэж явсан азай буурлууд, ахмад дайчид, иргэд та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа цэрэг, армийн албан хаагчдынхаа арын алба болох гэр бүл, үр хүүхдүүдэд тань халуун талархалаа илэрхийлье.
Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: