Налайх дүүрэг

ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нойр хоолоо умартан зүтгэдэг энхийн манааны дайчид болох эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудад Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг хүсье!

Дэлхий нийтийг цочроогоод буй аюулт цар тахал өвчний эсрэг эзэмшсэн мэргэжил, эрдэм ухаан, авьяас чадвараа дайчлан, нойр хоолоо умартан зүтгэж байгаа цагаан нөмрөгт баатрууд, тэднийхээ ар гэр, үр хүүхдэд талархлаа илэрхийлье.

Аюулт халдварт өвчнийг эрүүл мэндийн салбар маань ялан дийлж, тун удахгүй цэнхэр дэлхийд минь энх сайхан цаг ирэх болтугай.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

 

Хуваалцах: