Налайх дүүрэг

ЗАРИМ БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН ДЭМЖЛЭГ ХАНДИВЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ГАРДУУЛЛАА

Дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Ел Бирлиги" ТББ, мөн "Күнсүлү" авто сургуулиас хүнсний болон амны хаалтын нөөцөд дэмжлэг үзүүлж, Онцгой комисст хандив өгсөн.
Дээрх байгууллагуудаас өгсөн хүнсний эд материал болон эмнэлгийн зориулалттай амны хаалтыг Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгалд Засаг даргын орлогч Х.Анхбаяр албан ёсоор хүлээлгэн өглөө.
Аюулт цар тахаол өвчний эсрэг хүчээ нэгтгэн дэмжлэг үзүүлсэн "Ел Бирлиги" ТББ, "Күнсүлү" авто сургуулийн хамт олонд талархлаа илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.

Хуваалцах: