Налайх дүүрэг

ГУДАМЖ ТАЛБАЙ, ОРЧНЫ ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 03 дугаар сарын 31-ний өдөр зарим хороодын нутаг дэвсгэрээр явж танилцан холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг чиглэл өглөө.
3, 4 дүгээр хороодын гудамж талбай, гэр хорооллын дундуур явж танилцахад зарим гудамж талбай хог новш ихтэй байгаад анхаарч Захирагчийн ажлын алба, ТҮК, хорооны ажлын алба, айл өрхийг хашаа хороо орчмын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.


Мөн гудамж талбайгаар ажиллаж байгаа эргүүлүүдийг хяналт тавьж, хэсгийн ахлагчдаар дамжуулан айл өрхийг орчны цэвэрлэгээг нь хийлгэж ажиллахыг сануулсан юм.
Хавар болж, газар гэсэж байгаа энэ үед иргэд та бүхнийг гудамж талбайд нус цэр, шүлсээ хаяхгүй байж, орчны 50 метр газраа цэвэрлэхийг уриалж байна.

 

Хуваалцах: